Posts

Showing posts from April, 2017

"Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөр

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан (ТББ) нь НҮБ-ын эмэгтэйчүүд, жендерийн тэгш байдлын сантай хамтран "Үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах замаар үндэсний хөгжилд эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэхэд  оршино. Хөтөлбөрийн хүрээнд
- Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах
- Төрийн бус байгууллагууд, улс төрийн намуудтай хамтран ажиллах
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлэлээр хэд хэдэн зорилтыг хэрэгжүүлэх юм.
Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилтын хүрээнд Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн 1050 эмэгтэйг "Хөгжлийн төлөө эмэгтэйчүүдийн манлайлал" багц сургалтанд хамруулж, "Манлайлал ба эмэгтэйчүүд", "Хүний эрх, засаглал", "Тогвортой хөгжил", "Сонгууль ба эмэгтэйчүүд" гэсэн 4 үндсэн модулийг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн захирал доктор Б.Ба…